Good vibes good life

@Jar of Love
5 min readApr 28, 2023

--

Үнэхээр гуниж гутрах зүйл болоогүй л бол зууны бараг ерэн таван хувьд нь би инээд хөөртэй, инээмсэглэж явдаг юм. Хүн болгон асууна, энэ их эрч хүч хаанаасаа гардаг юм бэ ? ямар нэг сайхан юм болоо юу гэж ? Хэзээ суусныг сайн мэдэхгүй юм л даа, гэхдээ надаас цацарсан гэрэл гэгээ харанхуй бүрхэг өдрүүдэд дулаан илчээр буцаад төөнөнө гэдэгт би итгэдэг. Бид ихэнх үед карма, үйлийн үр гэж ярих, түүний үнэнийг дуу алдан ярих дуртай, гэхдээ “karma is a bitch” гэдэг hype өндөр үгний яг утга учрыг ойлгож хэрэглэх нь ховор юм шиг санагддаг юм. Буддын философид карма гэдгийг үйлдэл болон үр дүнгийн хэлхээ гэж үздэг талаар Сиддхарта номонд дурддаг, зөвхөн Сиддхартай гэлтгүй ихэнх зен, бясалгал, гэгээрэл болон хувь хүний эрх чөлөөний сэдэвт хамаарах ихэнх ном сурах бичиг, гэгээнтэн, буддист агуулгад “хийсэн үйлдэл болгоны үр дүн сайн муу аливаа төрхөөр илэрдэг талаар тайлбарласан” байдаг. Хамгийн сүүлд JayShetty Coaching ийн “8 rules of love” дээр :карма бол өнөөдрийн таны гаргасан шийдвэр,хийсэн үйлдлийн үр дүн, хариу үйлдэл таны ирээдүйд юу мэдрэх,туулахтай шууд холбоотой байдаг учраас аливаа үйлдлийг хийх бүртээ ухамсартайгаар гаргах тэр сэтгэлгээ (mindset) гэжээ. Өдрийг хэрхэн эхлүүлэх, аливаа сөрөг бодол, сэтгэлийн түгшүүр болон асуудал тулгарахад бид хэрхэн тухайн нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхээс амар тайвах байх, ямар сэтгэл хөдлөлтэй байх, бусад асуудал болон харилцаанд хэрхэн хандахад шууд биш ч гэсэн салшгүй холбоотой байдгийг анзаарч байсан байх. Ойлгоход маш энгийн байгалийн энэ хуулийг бид зөв ойлгож, амьдралдаа тусгаагүйгээс болж өөрсдийн амьдралаа, сэтгэл зүйгээ улам сул дорой болгоод байдаг нь энэ бичвэрээр тодотгох гээд байгаа санаа юм. Хэт сэтгэл хөдлөлөөрөө асуудалд ханддаг хүмүүс (гэж би өөрөө бас тийм байсан үе бий, тэр тухай дараа оруулна аа ) голдуу нэг юм бүтэхгүй болсон л бол тэр чигтээ тухайн өдөр, эргэн тойрны хүмүүс, ажил амьдралдаа шууд наагаад өөрсдөдөө бас бусдад ч нөлөөлөх нь бий. Тэглээ гээд ямар ч реакцгүй (numb) хамаг мэдрэмжээ дараад эсвэл илэрхийлэхгүй байх нь мөн адил сөрөг нөлөөтэй болохоор буцаад л агшин бүрийн (mindset) сэтгэлгээгээ хянах, өөрсдийн контролын тойрогт хамаарч буй үгүйдээ хянамгай байх чадварт суралцах нь хувь хүний эрх чөлөөнд хүрэх түлхүүр болдог. Аливаа зорилгод хүрч чадахгүй байвал зорилгодоо биш түүнд хүрэх арга замдаа байна гэж Жеймс Клейрийн алдарт Энгийн дадал (Atomic Habits) номноос өчигдөр уншлаа. Бас л сэтгэлгээн дээр хийсэн тоглолт , гэхдээ маш үр дүнтэйгээр бас амьдралд ойроор. Амжилт,мөрөөдөл, зорилго гэсэн зүйлсийг хэтэрхий хөөсрүүлээд, хийсвэржүүлэн зөвхөн онцгой нэгний, эсвэл бусдын хийж чадаагүйг хийсэн нь хүрдэг, олж авдаг тийм холын концепт болгосноос бид өөрсдөө ямар нэг нөхцөлтэйгээр аливааг хүлээн зөвшөөрөх , хайрлах, дүгнэх, харьцуулах үндэс болсон юм шиг. Хэрвээ хүн бүхэн өөрийн хурдаар, замаар зорисон зорилго, үр дүндээ тууштай байх арга замаар урагшилвал гарцаагүй хүссэн цэгтээ хүрч чадна. Хангалттай их урам зориг, зорилго, тодорхой хүрэх цэг гэхээсээ илүү зүгээр л сахилга баттай байвал хүссэн хүсээгүй тэр жижиг хэвшил дадлууд үр дүнгээ үзүүлэх нь гарцаагүй.

<Бичил атомууд нэгдэж молекул үүсгэдгийн адил, бичил дадлууд нийлж, гайхамшигт үр дүнг авчирна.> Энгийн Дадал, бүлэг 1

Яагаад дадал, зуршил руу ороод явчихав ? Учир нь тууштай байх, дадаж хэвшил суулгах, үйлдэл үр дүнгийн хамаарлыг ойлгож бодол, хандлагаа ухамсартайгаар сонгох зэрэг бүх бичил атомууд нэгдэж эерэг сайхан энерги (good vibe) цацруулвал эргээд үүгээрээ сайхан зүйлс, хүмүүс, амьдралыг (good life) өөртөө дуудна гэдэг хуулийг гаргаж ирж байгаа юм.

Vex King <Good vibes good life > review

Өглөөг эхлүүлэхдээ болох бүтэхгүй, ядарч байгаадаа фокус өгч, өөрийн контролд байхгүй зүйлсэд бухимдаж, гомдож мөн өнөөдрийн сэтгэл санаа, таагүй тухгүй байдалд буруушааж эхлэх нь бидний өөртөө татаж байгаа энергийн шалтгаан. Өнөөдөр бороотой цастай, бүүдгэр эсвэл муухай сэрлээ ч өдрийн турш сайхан зүйлс тохиолдох энергийг өөрөө үүсгэж чадвал гарцаагүй эерэг зүйлс таньд татагдах болно.

2023.04.28 6:55am

Энэ хийсвэр зүйл ерөөсөө биш шүү, маш удаан өөр дээрээ анзаарч, ухаарсан амьдралдаа баримталдаг зарчмын маань нэг. Та ч гэсэн өөртөө төрөх бодлуудад, бусдын гаргасан үйлдэлд, цаг агаар, гэнэтийн болсон зүйлсэд хэрхэн хандаж, ямар реакц гаргадгаа нэг эргэцүүлээд тухай бүрт нь анзаараад бага багаар өөрчлөөд үзээрэй. Хэрвээ өөрчлөлт анзаарсан бол хуваалахаа мартуузай.

Айхтар сүртэй ид шид шиг биш ч гэсэн энэ хууль маань үнэхээр үнэн гэдгийг батлах гэж ердөө сүүлийн хоёр өдөрт өөрт анзаарсан хэдхэн жишээг хавсаргая. Өчигдөр уншсан бичвэрийн талаарх сэтгэгдлээ хуваалцаад хэн нэгэнд бага ч гэсэн урам зориг, инээмсэглэл бэлэглэсэн гэж итгэсэн эерэг энерги маань өнөөдөр өглөө эрт ажил дээрээ ирээд бичвэрээ эхлүүлэхээс өмнө тэр хүний бичсэн шинэ нийтлэлд @Jar of Love ийг маань дурьдсан байхыг уншаад надад мөн тууштай байх, хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэх урам өгч инээмсэглэл бэлэглэсэн болохоор энэ санаагаараа энэхүү бичвэрээ бичиж сууна. Ажил дээрээ ирээд өглөө гарцаараа сууж байсан ажлын ахтай яриа өрнүүлэнгээ хэрхэн их хичээл зүтгэл гаргаж өдөр бүр эрт ирдэгийг нь, ажилдаа өөриймсөг ханддаг байдлаас нь үлгэр дууриал авдагаа хэлэхэд түүний нүүрэнд аз жаргалтай гэгч нь мишээл тодорч хамтдаа өглөөний кофе ууя гээд хэдий 30 хоногийг caffeine гүй давсан ч энэ халуун дулаан уур амьсгалыг эвдэхгүйн тулд дулаан сэтгэлээр авч өгсөн аяга кофег нь шимэнгээ энэ жишээг бичиж сууна. Шан харамж нь биш сэтгэл дулаацуулах мэдрэмж нь гэдгийг дурьдаагүй байсан ч нээрээ тийм шүү гэж ойлгож байгаа байх. Бас урт хугацаанд хүлээсэн хариугаа тэвчээр тасрах шахан өчигдөр авахад маань цаг хугацаа нь тулсан, бүтэхгүй байх магадлал өндөр байсан ч болох ёстой л бол ямар ч бэрхшээлтэй таарсан бүтнэ гэж итгэл дүүрэн гарсан тэр энергиэр яарч явахад маань зогссон такси, хэзээ нэг цагт хэрэг болно гээд бэлдэж тавьсан бичиг баримтын хуулга, замын түгжрэл, очоод бүх зүйлээ өгсөн ч цаг нь болоогүй гээд буцаагдах гэхэд нь учирыг маань ойлгоод зөвшөөрсөн тэр эгч гээд бүх зүйл миний чин хүслийг сонссон мэт биелсэн нь , асуудалд хэрхэн хандсан, тухайн агшин бүрт ухамсартайгаар бодол, хандлагаа сонгосны минь үр дүн гэдэгт би итгэдэг болохоор болсон гэж бодсон. Үгүй байсан ч тэгж бодоход ядаад л эерэг энерги бүх биеэр гүйх шиг л болдог юм. Ингээд харахад туршиж үзэхэд алдах зүйл байхгүй байгаа биз ? Энэ бичвэрийг санаандгүй эсвэл зорьж уншсан та яг одоо өөртөө зориулан инээмсэглээрэй. Эрч хүч, инээмсэглэл аз жаргал гэдэг үргэлж дотроо үүсгэж, тордож, хамгаалж байж гадагшаагаа гардаг зүйл учраас, өнөөдөр ямар байх, юу бодох, ямар энерги ялгаруулж өөртөө татах тань бидний мэдэлд байгааг санаад өнөөдрийг хамгийн боломжит сайнаараа good vibe цацруулж өнгөрүүлээрэй.

Хайрын бортогоо дүүргэж түүнээсээ хуваалцахаар хүссэн хүлээсэн аялалдаа гарлаа.

2023.04.28

Yours truly,

@Jar of Love

--

--

@Jar of Love

Shares her unfiltered thoughts and stories from exploring life through the lens of @a.jar.of.love