the Comeback

@Jar of Love
3 min readJun 7, 2024

--

おはよう〜 Хамгийн сүүлд ажлын лаптоп дээрх крилл keyboard ашиглаж медиум бичсэнээс хойш анх удаа өнөөдөр mac дээрээ хэлээ сольсон чинь ямар удаан энд ирээгүйгээ гайхширсаар бичиж байна. 2024.06.07 Токио хот, Тоёо их сургуулийн кампус өглөөний 10:36 цаг.

Сайн уу медиум, хэдхэн бичвэр биччихээд алга болсон хэрнээ энэ хугацаанд бичсэн түүхүүдийг маань уншсан, highlight хийж авсан хүмүүс байсанд маш их баярлаж, удаан харж явсан цэцгээ бэлгэнд авсан юм шиг л мэдрэмж төрж байна. Өчигдөрхөн харах өнцгөө л өөрчилж чадвал бусдын бус бидний талд өвс ногоон байдаг шүү гээд бичиж үлдээчихээд за байз миний талд ногоон байдаг зүйлс юу юу билээ гээд бодов. Ингээд харахад хангалттай ногоон биш байсан ч би ногоон гэж харахад, удахгүй бүр ногоон дээрээ цэцэг жимс дэлгэрнэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр өөрийнөө дотоод болон гадна амьдарч буй ертөнцөө харахад амьдрал бүр ч гэгээлэг харагдах нь тэр. Ердөө л ганц бодол, илэрхийлэмжийн ялгаа гэхэд гарах үр дүн нь маш өөр юм даа.

Сонголт, азтай азгүй үйл явдлууд, уналт босолт бүхнийг хоорондоо учир уялдаатай гэж итгэдэг, хардаг болохоор ч тэр юм уу нээрээ л бодсон бодол, анзаарсан детайлууд хүртэл ингэж холбогдох ёстой болоод л тэр үед тэгж ээ гэсэн үе байнга тохиолдох юм. Би багаасаа л яг бүр мундаг хийж чаддаг, эсвэл үнэхээр сонирхсон зүйлээ олж чадахгүй байсаар том болчихсон. Хүүхдүүд шатар, усан сэлэлт, хүүхдийн ордон бүжиг дуу гээд л аль нэг чиглэл ур чадварт specialized буюу чиглэлээ тодорхойлж нарийсгаж байхад би бүх зүйлд нэг хэмийн тэгш байсан нь юу хиймээр байгаа, ямар хүн болох оо буулгаж чадахгүй ирээдүйгээ тодорхой бус болгож байгаагаас айдаг байлаа. Байлаа гэж одоог хүртэл том болчихоод яг сайн хийж чаддаг зүйл гээд нэрлэж чадахгүй байгаадаа маш сэтгэл дундуур явдаг. Гэтэл маш удаан уншиж үзэх юмсан гэж бодсон “The range” буюу төрөлжсөн/олон төрөлт гэж нэрлэсэн номыг эхлүүлэсэн. Магадгүй specialized/нарийн мэргэжил,хобби, ур чадвар байхгүйгээ өмгөөлж арай санаагаа амраах гэж л сонирхоод байсан байх. Гэтэл анх удаагаа сул талаа гэж бодсон зүйл маань давуу тал болно, болж болно гэдгийг ойлгоод яг надтай адилхан маш олон хүмүүст хүргэмээр санагдаж энэ бодлууд маань @a.jar.of.love дээр биелэлээ олохоор явж байна. Хэрхэн олон төрлийн зүйлд сонирхолтой байх, туршиж үзэх, ур чадвараа солонгоруулах нь нэг чиглэлд нарийсгаж амжилт гаргахаас доогуур үнэлэгдэж байгааг маш сонирхолтой дата, судалгаа болон алдартны “Roger уу Tiger уу? “ /specialization vs variety / жишээгээр энэ номд тайлбарласан. Олон төрлийн background/ түүхтэй байх нь ирээдүйд хийх зүйлдээ өмнөх туршлага, мэдрэмж санаанаас тусган илүү innovative/шинэлэг зүйлийг хийхэд тус болдог байх нь. Хэрвээ Steve Jobs calligraphy хичээлд сууж үзээгүй байсан бол Macintosh ийг зохиохдоо олон төрлийн фонт оруулахгүй байх байсан…

Adani Abutto Tiger Woods versus Roger Federer

Үүнээс санаа аван @a.jar.of.love дээр тасралтгүй суралцахуй сэдэвтэйгээр сурсан, мэдсэн, ухаарсанаа бүтээлчээр хуваалцах санааг олсон юм. Энэ санаа гэхдээ миний дурдах дуртай Энгийн дадал номонд гардаг <small habits don’t add up , they compound> гэдэг санаанд бас нэг талаараа агуулагдаж байсан байгаа юм. Багаасаа эсвэл урт удаан хугацаанд /10'000 hours/ ямар нэг ур чадварт суралцаагүй байсан ч хожим нь мэргэшсэн нэг чиглэлээс илүү солонгорсон түүх илүү амжилтанд хүргэж байгаа нь орчин үеийн тодорхой бус, өдрийн дотор юу ч оронгоороо өөрчлөгдөж болох ертөнцөд <life-hack> байж болох нь. <Шинэ дадалд суралцаж, дасахад цаг хугацаа, тууштай байдлаас гадна тухайн эцсийн үр дүнд хүрэх замыг тодорхойлсон жижиг алхамуудыг хэмжигдэхүйц прогресстэйгээр өөрийгөө урамшуулан явах нь хамгийн sustainable буюу удаан хугацаанд тогтвортой, үр дүнтэй> байна гэсэн шиг олон зүйлд сониуч байж, шинэ зүйлсийг туршиж ур чадваруудаа төрөлжүүлэх нь юунд хүргэж болохыг хийж байгаа бүх бүтээлч үйлээрээ танилцуулах нь миний маш тодорхой бус зорилгыг хэмжигдэхүйц жижиг жижиг цэгүүдэд буулгаж өгсөн. Background story оо оруулаад энэ бичвэрээ дуусгая, гэхдээ шинэ аялал маань дөнгөж эхлэж байгаа учир хамт байгаарай .

Yours truly,

@a.jar.of.love

--

--

@Jar of Love

Shares her unfiltered thoughts and stories from exploring life through the lens of @a.jar.of.love