The main course гэж нэрлэх үү?

@Jar of Love
3 min readAug 19, 2023

--

Сардаа нэг энд таардаг болж байгаа юм уу даа , сайн уу ? Дээрхэн нэг уншиж байсан юм, How are you ? гээд асуухад i’m good, fine , well гэж хариулахын оронд I’m feeling awesome, amazing гэж хариулахад асуусан хүн нь дагаар тэр vibe ийг өөртөө шингээж авдаг гэж. Өнөөдөр чи ямархуу байна даа ? гэж одоо асуувал ямар байхаас үл хамааран гайхалтай сайхан өдөр байна, нартай бороотой гэрэлтэй гэгээтэй гээд сайхан энерги дамжуулж хэн нэгний өдрийг нь өнгөлөөрэй. Idea/санаа гэдэг маш хурдан ундарч, ургаж, бас алга болдог эд шүү. Уг нь зүгээр л мэндлэх гэж сайн уу гэж бичихэд энэ бүхэн тархинд хормын завдалгүй л харваад орж ирээд үндсэн бичих гэж байсан зүйлээс маань хазайлгаад аваад явчихаж байгаа юм. Гэтэл орж ирсэн санаа, бүтээлч байдлын онгодыг үл тоосоор байвал дахиж санаанд чинь орж ирэхгүйгээр үүрд орхин одон, түүнийг л орж ирэхийг хүсэн хүлээсэн хэн нэгэнд дамждаг талаар олон жилийн өмнө дөнгөж @Jar of Love ийг эхлэж байхдаа Elizabeth Gilbert ийн бичсэн Big Magic номоос уншиж байснаа саналаа. Тэр ном их cheesy, хамаг уран сэтгэмж, мотивац, урам зоригийг сэрээнэ, миний хамгийн дуртай номнуудыг нэг. Харин ингээд бодоход хэдэн жилийн дараа тэр үед эхлүүлж байсан зүйлсээс алийг нь л тууштай хийгээгүй тэр олон гоё санааг за хэн ч тоохгүй биз дээ, намайг хэн үзэхэв, ер нь шал дэмий зүйлд цаг заваа зарцуулаад байгаа юм байна гээд хаясан байна. Гэтэл хэдхэн жилийн дотор бараг бүх хүмүүс л тухайн үед хийж байсан зүйлсээр маань амжилттай яваад байгааг хараад, дээрээс нь тэр их хүсэл эрмэлзлүүд ч хийж байсан зүйлүүдтэй маань хамт намайг орхин одсоныг анзаарлаа. Номон дээр энийг л яриад байж дээ. Үүнээс хойш ямарваа нэг зүйл эхлүүлвэл хэдхэн довын цаадхыг хараад байлгүй , өөртөө итгэж тууштай байж , заавал яг одоогийнхаараа л байгаад байна гэж байхгүй, анхны бүхэн үргэлж муу байдаг, түүнээс л эхэлж сайжрах эхлэл тавигддаг гэдгийг өөртөө сануулаад сууж байна. Чамд ч гэсэн оролдож үзээд эцсийг нь үзэлгүй хаячихсан зүйл байгаа бол энэ их ойр тусах байх. Бас Big magic ийг уншаад үзээрэй гэж зөвлөж байна.

Юуг бичих гэж түүнийхээ аппетайзер болгож өмнөх бичвэрээ оруулсанаа мартаад дахиж уншсан чинь их л сүртэй сэдвээр өөрийнхөө мундаг хувилбарын сурсан мэдсэнээ хуваалцах гэж байсан бололтой 😅Тэр түр хойш тавигдсан шүү, өөрөө итгэхгүй байгаа зүйлээ бусдад итгүүлнэ гэж байдаггүйтэй адил бичвэр ч мөн тийм бололтой. Энэ бичвэрийг бичье гэж бодоход хүргэсэн Quote ийг хуваалцья

​II.

“When nothing is working, explore and make a lot of small bets.

After something starts working, double down on what works best.

When that stops working, explore and make a lot of small bets again.”

Яг үүн дээр хэлсэн шиг юу ч болохгүй байгаа энэ үед жижиг жижгээр оролдоод үзье, аль нэг нь амжилттай болж эхлэхэд тухайн зүйлдээ нэг дахин илүү хүч хөдөлмөр энерги цагаа зарцуулаад үзье, хэсэг яваад дахиад л болохгүй бол дахиад л эхнээс нь шинээр эхлье.

Бууж өгөх болоогүй шүү 🤫💌

Until next time,

Yours truly,

--

--

@Jar of Love

Shares her unfiltered thoughts and stories from exploring life through the lens of @a.jar.of.love