Аппетайзер

@Jar of Love
3 min readJul 25, 2023

--

Дахиад л сар байтугай бараг хоёр сар өнгөрөх шахаж, цаг хугацааг хурдан байгааг гайхахаас ч гайхахаа байсан байна гэвэл утгатайд тооцох уу ? /does it make sense?/. Яг сарын хугацаанд анхаарлаа алдахгүйгээр өөртөө өөрийгөө батлана гэж амлаад тэр амлалтандаа хүрчихээд буцаад ирлээ. Тэр нь юу вэ гэвэл бүтэлгүйтэл гэдэг хүртэх ёстойгоо хүртэж буйг илэрхийлж байна уу эсвэл чи энэнээс ч сайн байж чадна гэх дохио юу ? Өдийг хүртэл хэрвээ зорьсондоо хүрч чадаагүй бол байгаа байдал чинь л тэр гэсэн итгэл үнэмшилд чимээгүйхэн дарангуйлагдсаар өөртөө хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө өөртөө чи хангалттай гэж батлахын тулд маш урт хугацааг айдастай өнгөрөөжээ. Алга болсон 6 р сарын турш өдөр болгон ажлаасаа тарж ирээд нэг шалгалтанд бэлдлээ. Atomic habits уншсанаас хойших эхний сорил маань байсан тул номон дээр зөвлөснөөр : өдөрт яг 2 цаг, илүүчгүй дутуучгүй гэж гэрээ бичиж гарын үсгээ зурсан. Хэрвээ зөрчөөд бууж өгөөд өөр бусад зүйлсэд анхаарал цагаа сарниулвал гарсан үр дүнд биш өөртөө гомдоорой гэж хатуухан хэлээд эхлэсэн юм. Цаг байгаа юм чинь, угийн суурьтай юм чинь, өнгөрсөн хугацаанд зөндөө л хэрэг болох ном уншиж, сонсож бичих сургуулилт хийчихсэн юм чинь гээд л яриулаад л байвал яриад л байхаар мянган дуу хоолой /thousand voices- idea driven from The 4 agreements by Don Miguel Ruiz/ дотор минь байдаг юм. (Та нарт ч гэсэн байдаг байх, магадгүй миний хамгийн удаан тэмцэж байгаа дайсан минь байх шүү). Тууштай байх гэдэг ямар зорилго тавьснаас бус ямар итгэл үнэмшилд суурилсан зорилго гэдгээс хамаарна гэдэг санааг өөр дээрээ туршиж үзлээ. Энэ дуу хоолойнууд дээр нэмээд өнөөдөр дутуу нойртой, ачаалал ихтэй, найзын төрсөн өдөр, сэтгэл санаа муу гээд л бөөн шалтаг амлалтаа зөрчихийг минь бэлхээн хүлээгээстэй байсан. Ийм байхыг ч мэдэж байсан учраас бусдад биш яг өөртөө батлах гэж энэ оноог горилж орой болгон “show up” хийсэндээ өөртөө сэтгэл хангалуун шалгалтандаа орсон. Ирсэн материал намайг түгшээсэнгүй, бүтэн сар өдөр болгон найзалсан учир яг л гэртээ хийж байгаа юм шиг хийлээ, харин үнэхээр сэтгэл зүрх, потенциал , хүч хөдөлмөрөө зориулаад ч миний угаасаа байгаа түвшин нь л тийм , би ийм л чадвартай гэж гарвал яана аа гэдэг айдас намайг шалгалтын турш жаахан л анхаарлаа сулруулахад зовоож байв. Тухайн үед өөртөө сануулж байсан зүйлс бол :

Алдах онох гэдэг хувь хүний үнэ цэнд маань ямар ч, бүр ямар ч нөлөөгүй учраас холбоогүй зүйлсийг бүү хамааруул , чи энэ өдрийн дараа чи хэвээрээ л байна, дэлхий чамайг лаг байсан ч суга байсан ч эргэдэг хэвээрээ л эргэнэ гэдгийг сануулсаар нэг мэдэхэд би anxiety аа анхаарах биш асуултуудынхаа дунд логик хамаарал гаргах гээд сууж байсан. Ингээд бодохоор хамааралгүй зүйлс хийж байгаагааа хүртэл хийж байх үедээ анзаарахгүй байх нь байдаг юм байна гэж их гайхсан шүү.

Ингээд хоёр хоногийн дараа хүсэн хүлээсэн хариугаа авлаа. Имэйлээ нээхдээ зүрх минь амаар минь гарах гэж байгаа юм шиг л түгшив. Хүртэх ёстойгоо л хүртсэн байв. Учир нь хэд хэдэн асуулт дээр за энэ ч жаахан баталгаагүй болчихлоо гэдэг хариултууд байсан юм. Гэхдээ энэ удаа энэ үр дүн намайг хэн болохыг минь тодорхойлсонгүй, миний хувь хүний үнэ цэнд огтхон ч нөлөөлөхгүйгээр би санаа зовохгүй, ичих жүжиглэх шаардлагагүйгээр дотны хүмүүстэйгээ үр дүнгээ хуваалцаж чадлаа (Өмнө нь амьдралдаа ямар ч амжилт гаргасан байсан ,унасан ч байсан өөртөө хүлээн зөвшөөрөгддөггүй байсан учраас үр дүнгээс үл хамааран дандаа л сэтгэл дундуур, бас шүүмжлэгдэхвий гэсэн айдастай байдаг байж).

Хэдий яг хүссэн оноондоо хүрээгүй ч , энэ богинохон хугацаанд өөртөө суулгасан дадал, сэтгэл зүйн дархлаа болон цаашид урам зориг авахаар туршлага болж үлдсэн энэ үе, шинэ итгэл үнэмшил маань шалгалтын маань жинхэнэ үр дүн, хариу нь болсон учраас удаан хуваалцана гэж бодож байсан бичвэрийнхээ аппетайзер болгож хуваалцахаар шийдлээ.

Энэ хүртэл уншсанд баярлалаа, удахгүй шинэ бичвэрээрээ уулзья.

2023.07.25

Yours truly,

--

--

@Jar of Love

Shares her unfiltered thoughts and stories from exploring life through the lens of @a.jar.of.love