Жуулчин vs аялагч

@Jar of Love
4 min readApr 22, 2023

--

<You never know how long life’s gonna be. Why waste it on escape? Spend it on experience instead>. #Atouristsguidetolove

South San Francisco, February 19, 5:54 pm

Амьдралаасаа зугтаж шинэ газар анх удаа ирж тэр газрын алдартай , шинэ соргог бүхнийг үзээд буцдаг түр саатагчийг жуулчин, дахиж ирэхдээ хаана дахиж очих уу?, юуг алгасгах уу?, алийг туршиж үзэхээ яваагүй байхдаа л төлөвлөж, зөвхөн нүдээрээ харах бус сэтгэлээрээ бүх эд эсээрээ мэдрэхийг зоридог хүнийг аялагч гэж тодорхойлсон рийл үзлээ. Бид хэр удаан амдьрахаа мэдэхгүй учраас амьдралд адал явдал эрэлхийлж, мэдрэмжинд хөглөгдөж амьдрах нь амьдралын минь зорилго гээд чангаар хашхирхаар санагдтал хэлжээ.Учир нь тэр л яг PFE маань мөн.

Монголдоо буцаж ирсэнээс хойш нэг л мэдэхэд 21 сар өнгөрчээ. Таван жилийн дараа гэртээ ирэх нь яг л шинэ амьдрал эхэлж байгаа юм шиг бүх зүйл шинэ хэрнээ, хэзээ ч хуучин байсан шигээ байгаагүй, эрт дээр үед нэгнээ үй зайгүй мэддэг байсан хүн огт уулзаж байгаагүй танихгүй хүн болсон юм шиг л мэдрэмж төрдөг байв. Хаашаа ч очсон миний гэх орон зай байхгүй мэт, өнгөрсөнд байгаагүй цаг үеэ нөхөх ёстой юм шиг хэний ч даалгаж өгөөгүй хэрнээ аль хэдийнээ дуусчихсан байх ёстой гэрийн даалгавар авсан өдрүүд. Энэ бие даалтыг давж гарахын тулд өнгөрсөн жилүүдийн дадал зуршил, амьдралын хэм хэмжээ, ач холбогдлын дарааллаа дахин тогтоох шаардлагуудтай туллаа. Хувийн орон зай юу? нийгмийн/гэр бүлийн харилцааны тогтвортой байдал уу? дэлхийн хэм хэмжээг баримтлах уу ? аль эсвэл эндхийн бичигдээгүй дүрмээр явах уу? өөрийн зарчимдаа үнэнч байх уу? бусдын хүлээлтийг нураахгүй байх уу?.. Гэр бүл, ажил, хувь хүний сонирхол, дотоод ертөнц гээд амьдралын маань алхам бүрт эргэлзээ, ашиг сонирхлын зөрчил, хэм хэмжээний зөрүү гарч байсан юм. Мөн чанартаа бол шинэ газар очсон/аялахаар өөр оронд, соёлд ирсэн жуулчин болгонд мөн адил тулгардаг асуудлууд. Ялгаа нь гэвэл амьдрал гэдэг энэ аялалд үргэлж аялагчийн байр суурьнаас хандахгүй л бол оршихуйн хямралд (existential crisis) орчихдог миний бичигдээгүй дүрэм. Tуршиж болох бүхнийг хий, үз, таалагдахгүй байсан ч хийж үзсэнээрээ дуртай дургүй байх аа мэднэ, юу ч хийж алдаж оносон харамсахгүй байх ганц үнэн бол боломж нь байхад туршиж үзсэн нь. Харин харамсах зүйл байвал тэр нь эртхэн туршиж үзээгүй дээ л байна байх. Амьдралын маань намтарт гарах номны энэ бүлэгт ойлгосон хамгийн чухал хичээл бол “хаашаа буцаж очихгүй байхаа мэдсэн” явдал маань. Өнгөрсөнд таалагдаагүй/ энергид минь харшилсан/ хувь хүний үнэ цэндээ эргэлзэхэд хүргэсэн байр суурь, нөхцөл байдал, харилцаанд хэзээ ч дахин очиж, тийм газраар аялахгүй байх юм. Хүний амьдрал их баялаг. Явсан бүхэн эрт орой хэзээ нэг цагт заавал эргээд ирдэг жамтай. Энэ нь сүсэг бишрэлдээ бус, үйлдэл болон үр дүнгийн хамаарал буюу карма гэх энэ итгэл үнэмшил , хүчнээс л болсон. Энэ хугацаанд яагаад ч юм уншигдсан номнууд маань ч тэр амьдлалын зорилгодоо нэг чиглэлтэйгээр сөрж биш , давалгаан дор нь урсаж амьдар, хийж үзээгүйдээ амжаагүйдээ харамсах боломж өгөлгүй , өнөөдрөөрөө амьдар, хэн ч биш хэрнээ бүх хүн болж үз, хайгч биш ологч бай гэх мэт бүгд л ямар нэгэн байдлаар үргэлж хүсдэг амьдралаараа амьдрах цаг чинь “яг одоо,өнөөдөр,энэ цаг мөч” гэдгийг ухааруулах гэсэн мэт. “Яг тохирсон үед нь ирэх ёстой зүйл нь ирдэг” гэдэг итгэл үнэмшлийг *тэд надад суулгасан юм. Амжилт, аз , гуниг зовлон, бүтэлгүй дурлал, ухаарал, хайр , бүр ном хүртэл яг л уншихад/ тэр хичээлийг ойлгоход бие сэтгэл, тархи зүрх бэлэн болсон үед л тааралддаг, гараад ирдэг бас уншигддаг. Зөвхөн уншихийн тулд л унших биш, бүр яг тархиний өнцөг булан бүрт очин бүх эд эсээр дамжигдан уншигддаг гээд бод доо. “Хорвоо ертөнц бол бүхэлдээ үргэлжилсэн хэлхээ. Мөнхийн энэ хэлхээ нь хоорондоо учир шалтгаан болон үр нөлөөгөөрөө шүднэн барилдсан” гэж Сиддхарта дээр гардаг. Түрүүний л нөгөө карма. Хийсэн үйлдэл, бодсон бодол, итгэл үнэмшил болгон ямар нэг үр дагаварыг дагуулна, тэр сайн муу гэдэгтээ биш. Ертөнцийн ганц үнэн бол энэ гэж итгэдэгтэй адил амьдрал гэдэг энэ урт юм шиг хэрнээ ихэнх хүмүүсийн хувьд нүд эрмэхийн зуур өнгөрчихдөг энэ аялалын амтыг нь, сайн мууг нь, алдаа оноог нь яг л анх удаа аялаж байгаа аялагч шиг мэдэрч амьдравал тэр өнгөрсөн богинохон цаг хугацаанд харамсахгүй байж чадах нь гарцаагүй. Амьдрах ёстой болохоор бус үнэхээр амьдрах хүсэлдээ хөтлөгдөж амьдрах хоёрт асар том ялгаа бий. Хайрын бортогоо дүүргэх аялалын минь хамгийн чухал дүрэм 1. хаашаа буцаж очихгүй байхаа мэддэг байх, дүрэм 2. дараагийн очих газартаа жуулчин биш аялагч байж дүрэм 1ийг зөрчихгүй байх юм…

Дараагийн бичвэртээ дахин очихийг хүсдэг болон дахиж очихгүй гэж шийдсэн газрууд руугаа аялуулах болно оо, харин та дараагийн аялалдаа гарахад бэлэн үү ?

*тэд бол :

  • амьдлалын зорилгодоо нэг чиглэлтэйгээр сөрж биш , давалгаан дор нь урсаж амьдар- Тhe cafe on the edge of the world ,
  • хийж үзээгүйдээ амжаагүйдээ харамсах боломж бүү өг- Tuesdays with Morries ,
  • өнөөдрөөрөө амьдар, юу мэдэрч байгаадаа үнэнч бай- Before coffee gets cold
  • хэн ч биш хэрнээ бүх хүн болж үз, хайгч биш ологч бай- Siddharta

2022.04.22

Yours truly,

@Jar of Love

--

--

@Jar of Love

Shares her unfiltered thoughts and stories from exploring life through the lens of @a.jar.of.love