Хайрын бортого гэж …

@Jar of Love
3 min readApr 20, 2023

--

Олон өнгө төрх, төлөв зангаа харуулсан хаврын нэгэн нарлаг дулаан өглөөний бичвэрээ эхлэхэд хамгийн тохиромжтой сэдэв мэдээж яагаад @a.jar.of.love буюу “Хайрын бортого” гэж нэрлэсэн түүх 💕

Сүүлийн хагас жил сайжруулах гэж хичээж байгаа нэг ур чадвар маань “хайрлах, хайрыг хүлээж авах, хариу нэхэлгүй, нөхцөл тавилгүй хайрлах” юм. Хайр гэдэг скилл юм шиг ярьхаар нэг л толгойд бууж өгөхгүй байгаа биз ? “Хайрын таван дүрэм”, “Магадгүй чи хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй байх” , “Сайхан вайб сайхан амьдрал”, “Сэтгэлийн атлас”, “Хайрын 8 дүрэм” номнуудыг уншиж, анхны хайр буюу одоог хүртэл байсан ганц урт хугацааны харилцаагаа дуусгаж , сэтгэл гутралд орж , гацаараа дэлхийн нөгөө хэсэг рүү аялалд гарч, өөрийнхөө хүрч болох хамгийн хайр татам болон жигшмээр дүр төрхдөө орж үзэж байж хайрлах, хайрлуулах гэдгийг сурдаг зүйл гэдгийг ойлгосон юм. Ингээд бодсон, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тархиндаа суулгах гэж хичээсэн хайрын талаарх номын хичээлүүдийг яг өөр дээрээ үзэж байж л бас зах зухаас нь ойлгосон байгаа юм. Тус бүрт нь өөрийн амьдралын салшгүй нэг хэсэг болгосон зарчмуудаа дараа дараагийн бичвэрээрээ хуваалцах болно, тэр хүртэл тэмдэглэлүүдтэй минь танилцаад хүлээж байгаарай. Одоо харин яагаад ингэж нэрлэсэн рүүгээ буцаад орьё.

Номын тэмдэглэл бичиж эхэлье гэж шийдсэн үе 2019 оны сүүл, одоогоос бараг 4 жилийн өмнө мэт боловч анх оюутан болоод их сургуулийнхаа олон улсын сурагчдын номын санд хөл тавьсан тэр хичээлийн эхний өдрөөс номонд эргэлт буцалтгүй орсон юм. Багадаа гэрт байдаг байсан хуучны хэвлэлийн Монте Кристо Гүний эхний ботиос өөр ном уншиж байгаагүй би шууд л англи хэл дээр номоор эхэлж байлаа (угаасаа хятад хэлгүй байсан болохоор өөр сонголт ч байгаагүй). Эх хэлээрээ ч номтой танилцаж амжаагүй байсан ч англи хэл дээр уншиж эхлэхэд а,б гүй биш ч гол утгыг нь ойлгоод байсандаа ихэд урамшин нэг нэгээр нь уншаад эхний семестер дуусахад нилээн хэдэн гадаад зохиол, хувь хүний хөгжлийн бест селлерүүдийг уншаад яг л нүд онгойсон юм шиг болж байсан тэр мэдрэмжийг одоо хүртэл мартдаггүй юм. Үүнээс хойш хорхойтон биш ч гэсэн ном миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон доо. Харин хэдэн жилийн өмнө тусад нь тэмдэглэл хийж өөртөө үлдээе, дараа уншсан номнууд гол санааг нь дахиж харахыг хүсвэл дуусгасан дэвтэр лүүгээ биш дижиталаар тэмдэглэчихэе гэж бодоод хамгийн түрүүнд орж ирсэн нэрээрээ нэрлэсэн юм , @a.jar.of.love. Уг нь ном уншиж явахдаа хэзээ нэгэн цагт их л утга учиртай, ховор нэрээр өөрийн бренд, ном, надтай холбоотой ямар нэг юм хийвэл нэрлэнэ гээд бичиж авдаг гоё үгийн хуудас дүүрэн жагсаалт байсан ч тэд намайг илэрхийлэхгүй, би дотор нь оршихгүй байсан, угаасаа надаар гараагүй зүйлүүд яаж наалдахав дээ. Тэгээд өөрт хамгийн их байдаг зүйл л намайг тодорхойлох юм байна гэж бодоод хэдэн өдөр бодсон, надад юу хамгийн их байдаг вэ? байсан бэ ? цаашдаа юу ч болсон алга болохгүй байх вэ ? гэж. Тэр зүйл бол амьдралыг, дотны хүмүүсээ, энэ дэлхийг, нар сар , далай, байгал гээд намайг хүрээлэн буй бүхэнд өгөх халгиж цалгисан их хайр, хэзээ ч дундрахгүй гэж итгэдэг байсан сэтгэл л байсан юм. За болилдоо гэж хэлж байна уу , кк би ч гэсэн. Гэхдээ үнэхээр тэр үеийн бяцхан зүрхэнд минь хар бараан сүүдэр нэг ч тусах зайгүй хайраар дүүрэн үе байсан юм, хэтрүүлэгтэй сонсогдож байгаа ч үнэхээр хайрыг би өөрийнхөө супер хүч л гэж итгэдэг байлаа. Ингээд номын тэмдэглэлийн маань нэр @a.jar.of.love бортого дүүрэн хайраар эхэлж байсан бол одоо тэр бортогоо дундруулж, хоосолж, буцаад бага багаар хоосон орон зайг аль болох бага болгох аялал гараад багагүй хугацааг өнгөрүүлж байна. Одоо бодох нь ээ тухайн нэрлэх үедээ Gary Chapman ий 5 love languages уншаагүй байсан болохоор энгийн хэрнээ их л гоё утга нэр бодчихлоо гэж баярлаад, дараа нь номын love tank гэх санааг уншаад аан үнэхээр бидний дотор хайрын танк гэж байдаг, минийхаар бол “a jar of love” гэж төсөөлүүлж байснаа ойлгосон доо. Харин a jar of love ийн монгол хөрвүүлэгийг @mendbayar найз маань гаргаж ирсэнд нь үнэхээр их талархдаг шүү, баярлалаа 🥰

Хайрын бортого үүссэн түүхээс өдийг хүртэлх аялалын тэмдэглэлийг бичвэрүүдээрээ оруулах маань medium дээр ирсэний зорилго нь . Магадгүй дан номын тэмдэглэлээс илүү амьдралдаа хэрэгжүүлж, алдаж оносоноо хуваалцах нь номын агуулгыг илүү ойр хүргэх биз ээ.

Тэр бортогод маань юу тохиолдож, юу ойлгож , яагаад хоосрох болсон тухай дараагийн бичвэрээр уулзья.

Yours turly,

@Jar of Love

--

--

@Jar of Love

Shares her unfiltered thoughts and stories from exploring life through the lens of @a.jar.of.love