Хангалттай бодлоо, бодит үйлдэл болгоход юу саад болоод байна ?

@Jar of Love
3 min readAug 30, 2023

--

Нэг санаа олон давхцаад, тааралдаад ирэхээр цаанаасаа л бичих хэрэгтэй гээд ийшээ зүглэхдээ бөөн догдлолтой ирэвч анх бодсон шигээ тууштайгаар, бодсон шигээ үйлдэл хийхгүй байгаагаа анзаарах юм. Зөвхөн medium гэлтгүй амьдралдаа эхлэнэ, хэрэгжүүлнэ, туршина гэсэн бүхнээ хойшлуулаад л , зав олдохгүй, амжихгүй байгаагаар хаацайлаад байна уу ? Тэгсэн хэрнээ хийх хүсэлтэй байгаагаа байнга бодож явах нь одоо хангалттай цаг нь болсоныг хэлээд байна гэдгийг л бичих гэж ирлээ. Сайн уу ?

Яг надтай адилхан өөрчилмөөр байгаа, хүсэж мөрөөдөж байгаа хэрнээ бэлдээд л , судлаад л яваад байгаа зүйлсээ хэдүүлээ яг хэзээ хийх билээ ? Цаг хугацааг нь зоож, календар дээр улаан палмастраар тэмдэглэхгүй л бол хөдлөхгүй байвал тэр зүйлээ хангалттай хүсэхгүй байгаад, яагаад хийх ёстойгоо өөртэйгээ ярилцаж тодорхой болгоогүй байгаад юм болов уу .. Сүүлийн 15 хоногт хамрагдсан чалленж дээр маань ингэж хэлжээ :

<When you wanna succeed as bad as you want to breathe, then you’ll be successful! >

Уг нь зорилго нь энэ чалленжаас professional career таа хэрэгтэй гэж үзсэн hardskill ийг сурах байсан юм, гэвч одоог хүртэл яагаад зүгээр үйлдэл хийхгүй үйл хөдлөл хийчихээд тэрнээсээ үйлдлийн хариуг хүсээд ямар ч өөрчлөлт гарахгүй байгаад гутраад байгаагаа гайхаад яагаад нээрээ би энийг хийх гээд байгаа билээ ? гэдгийг анх удаа бүр үнэхээр мэдэхгүй болохоороо асууж бодов.

Ганзогийн товшлол дээр ч энэ санаа явж байна, уншаад үзээрэй

Өмнө нь зүгээр л мэдэхгүй хэрнээ мэддэг гэж итгэдэг, хийгээгүй хэрнээ хийж байгаа гэж андуурдаг байж. Яг энэ мэдрэмж чамд ч гэсэн төрж байгаа бол ганцаараа биш шүү. Ophra аас Trever Noah өдийг хүртэл амжилттай мянга мянган хүнээс та сурвалжлага авч ярилцлаа, тэр хүмүүст хүссэн амжилтанд нь хүргэсэн бүгдэд нь байдаг ганцхан адил зүйл/хандлагыг хэлээч гэхэд <Амжилттай хүмүүс хаашаа зорьж байгаагаа мэддэг, харин бусад нь хаашаа явахаа мэддэггүй, хийх ёстой гэж итгэсэн, бусдын явж байгаа болон хийх хэрэгтэй гэж хэлсэн зүйлсэд жолоодогдон явдаг> Тиймээс өөрөөсөө асуух асуулт бол <Би яг юуг хүсээд байгаа вэ?> гэж асуух юм. Зүгээр л хөнгөн харин тиймээ гэж бодоод өнгөрөлгүй, үнэхээр чамайг байнга зовоогоод байгаа асуудлаа бодоод, яагаад хийхгүй өөрийгөө хийх ёстой гээд одоог хүртэл явж байгаа зүйлээ асуугаад үзээч ? Би асуусан чинь би өөрөө хүсч үзээгүй, гэрийнхний маань хүсэл, хүмүүсийн асуугаад байдаг асуултын хариултыг өгөх гэж хийх ёстой гэж бодсон зүйлс байсан гэдгийг ухаараад өөрөө шоконд орлоо.Харин энэ бүхний дараа бол өөрөөсөө бусад бүхнийг хаяад, би яагаад хийх ёстой билээ, үүний тулд өдийг хүртэл тойроод яваад байсан зам руугаа хэрхэн шулуунаар давших уу гэдэг төлөвлөгөөгөө бичихэд хойшлуулах, шантрах шалтаг ч гарч ирсэнгүй. Нэмээд хэлэхэд аль хэдийн non-negiotiables буюу юу ч болсон өөрчлөгдөхгүй, зөрчдөггүй зарчимаа болгоход ямар ч үйлдэл байсан, яаж хийнэ ээ, яаж явна аа гэж бодох, зовох, өөрийгөө ятгах шаардлага гардаггүй гэдгийг бодоод үзээрэй. Хэрвээ хуваарьт чинь орсон ч хийгдэхгүй байгаа бол тавьсан зорилго чинь юунд суурилсан байгааг мөн анзаараарай, учир нь хувь хүний шинж чанарт уялдаагүй үр дүн горилсон бол тууштай байхгүй, тууштай байв ч хүссэн дэвшил гарахгүй байвал зорилгод чинь бус арга замд чинь асуудал байна гэсэн үг (atomic habits ийн талаар оруулсан бичвэрийг маань энд дарж уншаарай).

За ингээд бодохоо болиод хийж эхлэхийг нь чамд үлдээе,

Амьсгалахыг хүсдэг шигээ амжилттай байхыг хүсэхээс нааш амжилтад хүрэхгүй

Yours truly,

2023.08.30

--

--

@Jar of Love

Shares her unfiltered thoughts and stories from exploring life through the lens of @a.jar.of.love