Хэсэг байж байгаад…

@Jar of Love
4 min readJun 5, 2023

--

Медиум дээр бичиж эхлэе гэж шийдсэнээс хойш бараг уншсан сонссон болгоноос л шинэ санаа, өмнө нь буулгах юмсан гэж боддог байсан үзэл бодол, сэдвүүд эхэндээ ар араасаа хөвөрсөөр сар гаруй өнгөрчихжээ. Харин ямар ч лог үлдээгээгүй сүүлийн дөрвөн долоо хоног бол хамгийн сүүлд оруулсан бичвэртээ их л сэтгэл өндөр, хүсэл тэмүүллээр дүүрэн байсан учраас тэр level ийн vibe ийг дахиж мэдэртлээ түрдээ азнаад сэтгэл зүй, бодлоо анзаарсан хугацаа байлаа. Дахиж тэр түвшинд бол хүрсэнгүй, гэхдээ тэглээ гээд үхэлтэйн биш гэдэг шиг, юунд нь ч ингэж гуниж гутрахав дээ гэж бодож дуусаагүй хөвөрч байтал энэ бичвэрийг эхлэх зориг өгсөн үгийг өнөө өглөө LinkedIn дээрээс олж уншлаа, яг л ойрын үеийн сэтгэл зүйд зориулаад биччихэж дээ,

<The hardest prison to escape is in our mind >

Оргоход хамгийн хүнд шорон бол бидний өөрийн бодол гэж яг шүү, тэр олон дотоод ертөнцөө удирдах ном, сэтгэхүйн цар хүрээ, тархи болон сэтгэл хөдлөлийн хамаарал , далд болон ухамсарт ухаан, хувь хүний эрх чөлөөнд хүрэх тухай номнуудыг уншчихаад өөрөө зовлонгоо сонгоод сэтгэл санаа муу байна гэж өөртөө итгүүлээд сууж байгаадаа дахиад л гутрах нигууртай байна гэхээр сэтгэл хөдлөл > ухамсарт ухаан гэдэг бичигдээгүй дүрмэнд захирагдаж амьдарч байгаа бодлоо дахин нэг сөхөж сууна. Угтаа Carl Jung ийн хэлснээр ухамсаргүй хийх үйлдэл бүрээ ухамсартай болгохоос нааш чамайг, амьдралыг чинь тэр дадал, бодол үйлдлүүд удирдсаар байна гэдгийг мэдээд л байгаа хэрнээ амьдралынхаа жижиг хором мөч бүрт хэрэгжүүлэх хангалттай хүчтэй зорилгод суурилаагүй тавигдсан зүгээр л нэг үр дүн горилсон хүчгүй хүслээс хэтрээгүйгийн илрэл биз. Энэ үр дүн эсвэл зорилгод суурилсан дадлын ялгааг Atomic Habit дээрээс уншсан талаараа хэлж байсан ч яагаад дахин дахин дурдах шаардлага гарч байна гэхээр яалтчгүй л хийж байгаа үйлдлүүд, дадал хэвшлүүдийн бодит нөлөөг нь харьцуулаад үзвэл аль зорилгод суурилсанаас ялгаа нь шууд харагдаж байгаад юм. Ялангуяа над шиг амьдралынхаа хором бүрийг ямар нэг үр дүнтэй, цаашдын зорилго, болохыг зорьж буй хувилбартай минь ямар нэг байдлаар холбогдож, хэрэгтэй байгаасай гэсэндээ үйлдэл бүрээ ухамсарт ухааны шүүлтүүрээрээ оруулдаг хүнд Энгийн дадлын гол хэлэх гээд байгаа санаа маш хурдан тусч байгаа. Гэхдээ үр дүнг үйлдэл, тууштай бйдал л харуулах учраас мянга мундаг үлгэр дууриал болох гэж найруулж бичээд ямар ч утгагүй тул өөртөө баримталдаг , заавал хүслийн дэвтэр, notes, bullet journal дээр тэмдэглэхгүй байсан ч хийхээр дадал болгосон амьдралын амин зарчмаа хуваалцья :

  • Өнгөрсөн цаг хугацаанд харамсахгүй байх (Oh come on гэж дотроо хэлсэн үү ? хаха би ч гэсэн чамтай хамт шүү ). Энэ мэдээж улиг болсон үг, гэвч урагшаа тэмүүлж авьдрахад, амьдралын зорилгын тойргоосоо хазайхгүй байхад минь хамгийн их тус болдог нь туйлын үнэн. Яаж ? Цагийг хий дэмий өнгөрөөсөн гэж бодсон үедээ тухайн хийсэн зүйлээс авсан таашаал эсвэл эерэг мэдрэмжинд талархаад дахиж бодож хямралгүй саяны өнгөрөөсөн цаг хугацааныхаа оронд хийж болох байсан зүйлээ шууд үргэлжлүүлээд хийх , эсвэл дараагийн удаа шал дэмий утсаа ухчихлаа, их унтчихлаа, хийцгүйрчихлээ гэж бодох үедээ тэр хэрэгтэй гэж бодсон үйлдлээ оронд нь хийх шалтгаанаар солих нь миний хувьд одоо цагийнхаа ашгийг yield хийх, харамсал тээхгүй амьдрах, цаг хугацаанд захирагдахгүй хэрнээ өөртөө ашигтайгаар эргүүлэх хамгийн амжилттай суулгасан дадал минь юм. Найзуудтай өнгөрөөх цаг хугацаа, ууж идэх, за ер нь урт хугацаандаа хэрэгтэй ч байг хэрэггүй ч бай юу ч хийсэн тэр үедээ ямар нэг хэрэгцээгээ одоо энэ цагийг ашиглаад хийсэн учир харамсахын оронд дараагийн хийхийг хүсч байгаа зүйлдээ төвлөрч, ач холбогдол өгөх тэр ухамсарт шилжилт <mind shifting> нь өөрөө ухамсаргүй бодсон бодол, дадлуудаа ухамсарт болгоход хийж чадах хамгийн энгийн дадал гэж би итгэдэг, итгэдэг болохоороо ягштал баримталдаг. Яг үнэнийг хэлэхэд ийм итгэл үнэмшил дадалтай байхад үнэхээр хйицгүй өнгөрөөх, уйдах цаг олддоггүй. Яагаад гэвэл яаж ч өнгөрөөсөн бай хором мөч бүр утга учиртай (every moments matter) учраас…

Энэ бичвэрийн төгсгөлд зав гарах болгонд намайг хийцгүйрэх завгүй болгодог дадлуудаа хуваалцмаар санагдлаа.

  1. Ном унших, цаасан дээр болон тархиндаа тэмдэглэл хийх (reading, podcast, visualizing)
  2. Шинэ хэл эсвэл чадварт бие даан суралцах (duolingo, skillshare)
  3. Ойрд холбогдоогүй өөрт чухал хүмүүстэйгээ холбоо тогтоох (email, leave a message)
  4. Ойрын хугацаанд ажлыг чинь хөнгөвчлөх зүйлсүүдийг ажил болгохгүй хийж тавих (хувцасны шүүгээгээ янзлах, хоолоо бэлдэх)
  5. Чанартай нойр авах (quality sleep, prepping for better tomorrow)
  6. Social media д цаг зарцуулахдаа заавал нэг шинэ санаа эсвэл үзэж байгаа зүйлсээсээ хэрэгтэй зүйлийг нь тусгаж, хадгалаж үлдэх (save new ideas , reels , website or sources)

Yours truly,

--

--

@Jar of Love

Shares her unfiltered thoughts and stories from exploring life through the lens of @a.jar.of.love